ЗАВХАН: Зах зээлд 540.1 мянган толгой малыг борлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-09 17:03:35

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Тус аймагт энэ онд 225.9 мянган толгой малыг хүнсэнд хэрэгцээлэх төлөвтэй байна.


Харин оны эхний малын 14,5 хувьтай тэнцэх 540.1 мянган толгой малыг зах зээлд борлуулах судалгаа гарсан байна.


Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд эр хонь 230-250 мянган төгрөг, эм хонь 130-150 мянган төгрөгийн үнэтэй. Харин төлөг 80-100 мянган төгрөг, эр ямаа 130-150 мянган төгрөг, адуу 1 сая, үхэр наснаасаа шалтгаалаад 1 - 1.2 сая төгрөгөөр зах зээлд борлуулж байна.


Өнгөрсөн онд тус аймаг оны эхний нийт малын 29.8 хувьтай тэнцэх 1 сая 121.0 мянган малыг зах зээлд худалдан борлуулж, 5.4 хувь буюу 204.2 мянган малыг хүнсэнд хэрэглэсэн байна.



Аймгийн хэмжээнд мах боловсруулах зургаан үйлдвэртэй. Тэсийн Арцсуурь боомтод нэг, Тэс, Улиастай, Алдархаан суманд тус бүр нэг, Тосонцэнгэл суманд хоёр махны үйлдвэр ажиллаж стандартад нийцсэн, гарал үүсэл нь тодорхой махыг үйлдвэрийн аргаар боловсруулж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ