ДОРНОД: Өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт хангалтгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-11-09 18:19:28

Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт хангалтгүй байгаа талаар ХХААГ-аас мэдээлэв. Тодруулбал, аймгийн нөөц 54 хувь, сумдынх 52 хувь, малчдын түвшинд 61.5 хувьтай байгаа юм.


Тиймээс сумдын Засаг дарга нарт чиглэл хүргүүлж, “Дорнод гурил” ХХК-д сумдад тэжээл нийлүүлж, өвөлжилтийн бэлтгэл базаахад дэмжлэг үзүүлэх талаар албан бичиг хүргүүлжээ.


Засгийн газрын 279-р тогтоол, аймгийн Засаг даргын 05 дугаар албан даалгавраар сумдыг тус бүр 100 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэхийг даалгасан байна. Одоогоор өвсний нөөцийг Баянтүмэн, Гурванзагал, Дашбалбар, Матад, Хөлөнбуйр, Сэргэлэн, Чойбалсан, Чулуунхороот, тэжээлийн нөөцийг Дашбалбар, Цагаан-Овоо, Баян-Уул сум гүйцэд бүрдүүлээд байна. 

Холбоотой мэдээ