Орхон аймагт барьж буй байцааны зоорийн барилга 90 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-09-21 16:33:57
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт байцааны зоорь  барьж байна. Үүнийг орон нутгийн 270 сая төгрөгөөр “Хуйвт уул констракшн” компани гүйцэтгэж байна. Барилгын ажил 90 гаруй хувьтай байна.

Нийт 505 тонны багтаамжтай уг зоорийн барилгын ажил өнгөрсөн тавдугаар сард эхэлж долоодугаар сард орон нутагт хүлээлгэж өгөх ёстой боловч тус компани хөрөнгө хүрэлцэхгүй байна гэсэн шалтгаан хэлж өдий хүргэжээ. Тодруулбал, байцаа тавих тавиур, чийгшүүлэх төхөөрөмжийг суурилуулахад 11 сая төгрөг зарцуулна гэж төсөвтөө тусгасан хэрнээ нэмж санхүүжилт шаардлагатай гэж мэдэгджээ. Үүнийг орон нутгийн удирдлагууд хүлээж авахгүй байгаа тул ажил нь зогссон байна. Орхон аймаг жилд 900-1000 тонн байцаа тарьдаг. Үүнийгээ хадгалах зоорь байдаггүй тул Улаанбаатарын ченжүүдэд  хямд үнээр  өгдөг байжээ. Тэгвэл уг зоорь ашиглалтад орсноор орон нутгийн иргэд хямд үнэтэй хүнсний ногоо хэрэглэх боломжтой болж байгаа юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ