ТӨВ: “Эрүүл шүд-Эрүүл Зуунмодынхон” аян зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-03 10:05:38

Зуунмод, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. “Эрүүл шүд-Эрүүл Зуунмодынхон” аяныг арваннэгдүгээр сарын 3-5--ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт зохион байгуулна.

  

Аяныг аймгийн ЗДТГ, Зуунмод сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, нийслэлийн “Шүд, эрүү нүүрний төв”-тэй хамтран хийж байгаа аж.

 

Тус аяны хүрээнд нийслэлийн “Шүд, эрүү нүүрний төв”-ийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд Зуунмод сумын иргэдэд Шүд, эрүү нүүрний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.

 

11 дүгээр сарын 3-ны өдөр Урьдчилан сэргийлэх, үзлэг, зөвлөгөө хийх бол 4-ний өдөр урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ, эрүү нүүрний гажиг заслын эмчийн үзлэг, рентген оношилгоог хийж, хиймэл шүдний хэв авахаар болов.

 

Мөн ням гарагт буюу 5-ны өдөр урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүд ломбодох, шүд авах зэрэг эмчилгээ үзүүлэх юм.

 

Уг үзлэг оношилгоонд хамрагдах иргэд 2019-2023 оны эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн байх, 2023 онд эрүүл мэндийн даатгалаар 3 шүд эмчлүүлэх үйлчилгээ аваагүй байх шаардлагатай аж. 

Холбоотой мэдээ