ДАРХАН-УУЛ: Хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн зусланд солилцоогоор амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-11-02 13:37:50

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг, ОХУ-ын Эрхүү мужийн Братск хотууд ах дүүгийн найрамдалт харилцаатай. Хамтын ажиллагааны үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр талууд даваа гарагт Братск хотод уулзалт зохион байгууллаа. Энэ хүрээнд зуны улиралд хоёр хотын хүүхэд, багачуудыг “Хүүхдийн зуслан”-д солилцоогоор амраах харилцан ойлголцлын гэрээ байгууллаа.




Гэрээнд Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Братск хотын дарга Серебренников Сергей Васильевич нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Дархан хот нь Оросын Холбооны Улсын Эрхүү мужийн Братск хоттой 2019 онд анх харилцаа тогтоох, хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурж байсан бол хамтын ажиллагаа жил бүр хүрээгээ тэлж байгаад талууд талархалтай байна.




Найрсаг хамтын ажиллагааны энэ удаагийн уулзалтад ОХУ-ын Братск хотоос: Братск хотын дарга Серебренников Сергей Васильевич, Думын дарга Павлова Лариса Михайловна, Братск хотын даргын 1 дүгээр орлогч Яковлев Александр Александрович, Эдийн засгийн хөгжлийн хорооны дарга Петухова Наталья Валерьевна, Хэвлэлийн албаны дарга Мавлюкеева Светлана Искандеровна нар оролцов.




Дархан-Уул аймгаас: Аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Аймгийн засаг даргын орлогч Б.Жавхлан, Төрийн захиргааны Удирдлагын хэлтсийн дарга Д.Чагнаадорж, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, аймгийн гадаад харилцааны зөвлөх Н.Сувд, Нийтлэг үйлчилгээний албаны дарга Б.Золзаяа, МҮХАҮТ-ын Дархан салбар танхимын дарга З.Болорсувд, Аймгийн гадаад харилцааны мэргэжилтэн Ш.Мөнхжаргал нарын албаны хүмүүс оролцлоо. 

Холбоотой мэдээ