Ажлын байрны захиалга буурав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-21 10:28:20

Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргасан энэ оны эхний хагас жилийн тайлан мэдээллээс үзэхэд тус аймагт ажлын байрны захиалга, зуучлах үйлчилгээ буурсан үзүүлэлттэй байна.

2015 оны зургадугаар сард  614 ажлын байрны захиалга авч байсан бол энэ оны зургадугаар сарын байдлаар 516 болж 98-аар буурсан аж.

Мөн онд шинэ ажлын байр 354 болж байсан бол  энэ оны зургадугаар сарын байдлаар 271 болж 83-аар буурчээ.

Зуучлагдсан ажлын байр 2015 оны зургадугаар сард 389 байсан бол энэ оны зургадугаар сард 262 болж буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 1451 байсан бол 1018 болж буурав.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ