Э.Макрон Иорданд айлчилсныхаа дараа Каирыг зорих төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-10-25 10:38:33

ПАРИС, 2023 оны аравдугаар сарын 25 /BFMTV/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Иорданд айлчилсныхаа дараа Египетийн удирдагч Абдель Фаттах ас-Сиситэй уулзахаар Каирыг зорих төлөвтэй байна. Тэрбээр мягмар гаргийн орой Иорданы нийслэл Амман хотод хүрэлцэн иржээ.


Амманд Э.Макрон Иорданы хаан II Абдаллатай уулзаж, Ойрхи Дорнодын байдлыг хэлэлцэнэ. Хэлэлцээ лхагва гарагт буюу өнөөдөр болно. 


Мягмар гарагт тэрбээр Израилын төрийн тэргүүн Исаак Херцог, Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, түүнчлэн Палестины удирдагч Махмуд Аббастай уулзжээ. 


Францын Ерөнхийлөгч Израилд айлчлах үеэрээ терроризмын эсрэг тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийлж, дайн, хүмүүнлэгийн хуулийг дагаж мөрдөхийг уриалжээ. Тэрбээр “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхээр байгуулсан эвслийн хүчээр ХАМАС-тай тэмцэхийг санал болгосон байна.


Холбоотой мэдээ