Орон нутгийн сонгуульд 699 нэр дэвшигч өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-20 23:51:53

Ирэх 10 дугаар сарын 19-нд болох сумдын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд Баян-Өлгий аймгийн хэмжээнд  нийт 699 нэр дэвшигч өрсөлдөхөөр  бүртгүүлэв.

Уг ээлжит сонгуульд МАН-аас 329, АН-аас 313, МАХН-аас 12 бие даагч 57 нийт нэр дэвшигч, 329 мандатын төлөө өрсөлдөнө. Нэр дэвшигчид энэ сарын 29- нд нэр дэвшигчийн үнэмлэхээ харъяа сонгуулийн хорооноос гардан авч, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх юм.

Тус аймагт сонгуулийн санал өгөх насны 59778  иргэн бүртгэлтэй байгаа юм. Үүнд: Өлгий суманд 21350, Алтай 2512, Алтанцөгц 1787, Баяннуур 2846, Булган 3194, Буянт 1743, Бугат 2207, Дэлүүн 4192, Сагсай 2853, Улаанхус 4796, Ногооннуур 4626, Толбо 2414, Цэнгэл суманд 5258 сонгогч саналаа өгөх юм.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ