ӨНӨӨДӨР: Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-10-18 06:59:21

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 18-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00-17.00 цагт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбооноос иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 цагт Монголбанканд: Гадаад төлбөр тооцооны гүйлгээний SWIFT сүлжээнд оролцогчдын жилийн уулзалтыг зохион байгуулж байна. Утас: 8011-7121.

10.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Нийгмийн энтрепренёрүүдийн нэгдсэн чуулган болно.

11.30 цагт: "Могул тауэр" /Новотель зочид буудал, Хүнсний 4-р дэлгүүрийн замын урд талд/-т: "Тавантолгойг ард түмэнд өг" хөдөлгөөнийг байгуулж байгаа талаар мэдээлнэ. Утас: 8856-9093.

12.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Төвлөрсөн дулаан хангамжид тохиолдож болох бэрхшээлийн талаар Монгол Улсын дулаан хангамжийн зөвлөх инженерүүд мэдээлэл хийнэ.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11.30 цагт: Баян-Өлгий аймгийн удирдлага болон түүний хамсаатнууд Монгол Улсын тусгаар тогтнолд заналхийлж байх магадлалтай байгаа талаар мэдээлнэ.

14.00-15.30 цагт: Монголбанкны “Г” байрны 2 давхарын хурлын танхимдТөрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг бизнес эрхлэгчдэд нээлттэй танилцуулж, тэдний санал хүсэлтийг тусгах зорилгоор УИХ-ын ЭЗБХ-ноос байгуулсан ажлын хэсгийн гишүүд мөн Монголбанкнаас “Монголын бизнесийн зөвлөл”-д танилцуулна.

17.00 цагт: МҮХАҮТ-д: Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах Үндсэн чиглэлийг бизнес эрхлэгч нарт танилцуулна.

-“Монументаль” арт галерейд: “Оюутны стратегийн өмгөөлөл ба нөлөөлөл-2023” хөтөлбөрийн хүрээнд “Хязгааргүй” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ. Үзэсгэлэн 10-р сарын 21-нийг дуустал гарна.

Холбоотой мэдээ