Төмрийн хүдрийн биржийн анхны арилжаагаар 113.4 тонныг гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-10-09 11:02:58

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Төмрийн хүдрийн биржийн анхны арилжаагаар нийт 113.400 тонн баяжмал гаргаж, үнэ 10-50 хүртэл хувиар өсжээ. 


Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн баасан гарагт 36 ХК-ийн 440.737 ширхэг хувьцааг 95.027.999 төгрөгөөр арилжив.

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 24,937 ширхэг нэгж эрх 16,174,346 төгрөгөөр,
  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1166 ширхэг бонд 116,193,400 төгрөгөөр,
  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12.800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 17.6 мянган юань буюу 8,360,017,920 төгрөгөөр,
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 багц 128.000 тонн эрчим хүчний нүүрсийг 8.204.800 ам.доллар буюу 28,352,835,072 төгрөгөөр,
  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3000 тонн, 65 хувийн агууламжтай, төмрийн баяжмал 291.000 ам.доллар буюу 1.005.591.240 төгрөгөөр тус тус арилжааллаа.
Төмрийн хүдрийн биржийн анхны арилжаагаар нийт 113.400 тонн баяжмал гаргаж, үнэ 10-50 хүртэл хувиар өсжээ.



Монголын Хөрөнгийн бирж төмрийн баяжмалын арилжааг өнгөрсөн сарын сүүлчээс явуулж, нийт 113.400 тонн төмрийн баяжмал арилжаад байна. Төмрийн баяжмалын эхний арилжаагаар “Монголросцветмет” ТӨҮГ-ын 65 хувийн агууламжтай 72.000 тонн төмрийн баяжмал болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн 58 хувийн агууламжтай 6800 тонн төмрийн баяжмалыг тус тус арилжиж, арилжааны дүнд худалдагчаас санал болгосон үнэ 10-50 хүртэл хувиар өссөн байна.


Төмрийн хүдрийн баяжмалын анхны арилжааны нийлүүлэлт энэ оны 10 дугаар сарын 4-нд эхэлж, 5-нд “Монголросцветмет” ТӨҮГ-ын худалдсан эхний 100 вагон төмрийн баяжмалыг Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн терминалаас БНХАУ-ын Эрээн боомт руу төмөр замын тээвэрлэлтэд гаргалаа. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн эхний 50 вагон бүтээгдэхүүний ачилт энэ оны 10 дугаар сарын 6-наас эхлээд байна.  


“Монголросцветмет” ТӨҮГ-ын төмрийн баяжмалын ачилт хийх үед Монголын Хөрөнгийн биржийн итгэмжилсэн шинжилгээний лаборатори стандартын дагуу авсан дээжээс чанарын шинжилгээг хийж, гүний гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлтийн ажиллагааг хийж, биржийн холбогдох төлөөлөл байлцаж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ. 

Холбоотой мэдээ