ӨНӨӨДӨР: Монголын Уул уурхайн 7 хоног эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-10-09 06:59:23

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 9-ний даваа  гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана. Байнгын хороодын хуралдаан болно.

09.00-17.30 цагт: ХААИС-д: “Хот суурин газрын ландшафтын архитектур-2023-Хотын байгальд түшиглэсэн шийдэл” олон улсын хурал болно. “Байгальд түшиглэсэн ландшафтын архитектур төлөвлөлтийн орон зайн шийдэл” үзэсгэлэн “Хатан Туул” театрт 9-10-нд нээгдэж байна.

10.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд. "Mining week-2023" эхэлнэ. Утас: 9204-9000.

11.00 цагт: Төрийн ордонд: ХҮН намын дэргэдэх Бодлого, судалгааны хүрээлэнгийн судлаачид болон эдийн засагчид ирэх оны төсөв, мөнгөний бодлогын талаар мэдээлэл хийнэ. Утас: 8800-2705

11.00 цагт: Засгийн газрын ордны баруун хаалганд: Эцэг эхчүүдийн төлөөлөл "Хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг"-т ялын бодлогыг чангатгах хуулийг яаралтай батлах хэргэтэй байгаа талаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.

11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Хүн амины хэргийг мөрдөж байсан байцаагч 50 сая төгрөгийн хахууль авсан нь илэрсэн ч торгуулиад өнгөрсөн. Барс зах дээр хүүгийнх нь аминд хүрсэн хэрэг илрэхгүй 5 жил болж байгаа талаар хохирогчийн ээж, өмгөөлөгч нар мэдээлэл хийнэ.

-УИХ-ын Ес зүйн хороо, МУИС хамтран "Нийгмийн ёс зүйн өөрчлөлт, хандлага" хэлэлцүүлэг зохион байгуулна.

-“Зайсан Хилл” цогцолборт "Дэлхийн сансрын 7 хоног” үргэлжилнэ. 


Холбоотой мэдээ