"Ханжөү 2022" Азийн наадмаас Монголын багийн гурав дахь алтан медалийг Б.Отгонболд авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-10-07 11:54:44
@ShoovdorBatbold

Улаанбаатар, аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. БНХАУ-д болж буй "Ханжөү 2022" Азийн наадмаас Монголын багийн гурав дахь алтан медалийг байт харваач Б.Отгонболд авлаа.


Тэрбээр Азийн наадмын байт харвааны ганцаарчилсан төрөлд аваргын төлөөх өрсөлдөөнд өнөөдөр БНХАУ-ын харваач Жи Шиан Шоу-г 6:2 оноогоор ялж алтан медалийн эзэн боллоо. Ингэснээр Б.Отгонболд нь  Азийн наадмаас алтан медаль хүртсэн анхны харваач болж байгаа юм. Мөн Б.Отгонболд энэ удаагийн Азийн наадмаас "Парис 2024" Олимпын эрхийг авсан амжилт үзүүллээ.

Холбоотой мэдээ