Химийн салбарын Нобелийн шагналтнуудын нэрсийг зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-10-04 18:30:36

СТОКХОЛМ, 2023 оны аравдугаар сарын 4, /BBC/. Энэ оны химийн салбарын Нобелийн шагналтнаар квантын цэгүүдийг нээж, нийлүүлэгжүүлэхэд оролцсон гурван эрдэмтнийг тодрууллаа.


Уг шагналыг Америкийн эрдэмтэн Мунги Бавенди, Луис Брюс, мөн 1990 оноос хойш АНУ-ын “Nanocrystals Technology Inc” компанид ажиллаж байгаа Оросын эрдэмтэн Алексей Екимов нарт олгохоор шийдвэрлэжээ. 


Нано хэсгүүд болон квантын цэгүүд нь LED чийдэн, телевизийн дэлгэцэнд ашиглагддаг бөгөөд түүнчлэн хорт хавдрын эд эсийг устгахад мэс засалчдыг удирдан чиглүүлэхэд ашиглах боломжтой гэж Нобелийн хороо мэдэгдэлдээ дурдсан байна.


Өнгөрсөн онд АНУ-ын эрдэмтэн Каролин Бертоззи, Барри Шарплесс, мөн Данийн эрдэмтэн Мортен Мелдал нар химийн салбарын шагналыг хүртсэн бөгөөд тэд “клик-хими ба биоортогональ химийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Холбоотой мэдээ