БАЯН-ӨЛГИЙ: Багш нарын 16,4 хувь нь 30-аас доош насны залуучууд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-10-04 16:30:48

Өлгий, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын нийт 44 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүний 39 нь төрийн өмчийн, 5 нь хувийн өмчийн сургууль байна.


Нийт сургуулийн 1 нь цогцолбор сургууль, 25 нь 12 жилийн сургалттай ахлах сургууль, 2 нь 9 жилийн сургалттай дунд сургууль, 16 нь 1-5 жилийн сургалттай бага сургууль байна.  


Дээрх сургуулиудад 26643 хүүхэд суралцаж байгаа бөгөөд тэдэнд 1755 үндсэн багш (1314 нь эмэгтэй, 441 нь эрэгтэй), 65 цагийн багш хичээл заадаг. Үүнээс магистрын зэрэгтэй 226, бакалаврын зэрэгтэй 1428, дипломын зэрэгтэй 80, бусад түвшний 21 багш байна.


Нийт багш нарын 16,4 хувь нь 30-аас доош насны залуучууд, 38,6 хувь нь 30-39 настай, 34,8 хувь нь 40-49, 9,4 хувь нь 50-59, 0,4 хувь нь 60-аас дээш насны багш нар аж.


Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад дунджаар нэг багшид 14,8 хүүхэд, бага ангийн нэг багшид 21,5 хүүхэд ноогдож байна.


Нийт 1755 багшийн 783 нь аймгийн төв Өлгий хотод ажилладаг. Хөдөө сумдаас Цэнгэл сум хамгийн олон буюу 141 багш, Улаанхус 127, Дэлүүн 120, Ногооннуур 97, харин Алтанцөгц сум хамгийн цөөн буюу 43 багштай.


Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа 1755 үндсэн багшийн 28,7 хувь нь тэргүүлэх, 29,8 хувь нь заах аргач зэрэгтэй. Аймгийн хэмжээнд 9 зөвлөх багш байгаа. Зэрэгтэй багш нарын эзлэх хувь 58,8 байна. 

Холбоотой мэдээ