ХОВД: Ахмад багш нар зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-29 17:17:09

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Ахмад багш нарын холбоо хамтран “Ахмад багш нарын 4 дүгээр зөвлөгөөн” зохион байгууллаа.

Ховд аймгийн хэмжээнд 500 гаруй ахмад багш бий. Өнөөдрийн зөвлөгөөнд тэдний төлөөлөл 200 орчим хүн оролцов.


Энэ үеэр төрөөс боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, орон нутгийн боловсролын салбарын
хөгжлийн чиг хандлага, өнөөгийн төлөв байдал, ахмад багш нарын оролцооны талаар албаныхан мэдээлэл хийлээ.  

Мөн боловсролын салбарын хөгжилд ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, идэвх санаачлагыг дэмжих, сурган хүмүүжүүлэх арга туршлагыг нь залуу үеийнхэнд өвлүүлэх чиглэлээр санал солилцсон байна.

Багш нарын баярыг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү зөвлөгөөнийг Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагийн ивээл дор өрнүүлж, ахмад настай нэр бүхий багш нарт хүндэтгэл илэрхийлснээрээ онцлогтой. Мөн зөвлөгөөний явцад бүтээлч ахмад багш нар үзэсгэлэн гаргалаа.   

Холбоотой мэдээ