БАЯН-ӨЛГИЙ: АИ92 бензиний үнэ нэмэгдэж 2800 төгрөг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт энэ долоо хоногоос иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг АИ92 маркийн бензиний үнэ 100 төгрөгөөр нэмэгдлээ.
Тодруулж хэлбэл, Өлгий хотын шатахуун түгээх станцууд өмнө нь 1 литр нь 2700 төгрөгийн үнэтэй байсан тухайн төрлийн бензинийг 2800 төгрөгөөр худалдаж эхлээд байна. Харин А80 бензиний үнэ хэвээрээ буюу 2680, дизель түлш 3590 төгрөгийн үнэтэй байгаа.
Шатахуун импортлогчид үнийн өсөлтийн шалтгааныг ОХУ-д бүтээгдэхүүний үнэ өссөн, нийлүүлэлт багассантай холбон тайлбарлав.
Ташрамд сануулахад, Баян-Өлгий аймагт шатахууны үнэ 2020 оны мөн үеийнхтэй
харьцуулахад 1374 төгрөг, өнгөрсөн оныхтой харьцуулахад 120 төгрөгөөр тус тус нэмэгдээд байна.