Боксчин Б.Төгөлдөр эхний учраагаа буулгаж авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ханжөү 2022 Азийн наадамд боксчдоос хоёр тулаанч рингэнд гарч өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Б.Төгөлдөр Афганистаны Хайбар Мохаммад Нууристанитай хүч үзсэн юм.
Афганистаны боксчин
мэргэжилд нэг тулалдаад үзчихсэн тамирчин байсан ч Б.Төгөлдөр илт давуу ялалт
байгууллаа. Гуравдугаар үед эмч шүүгч тоглолтыг
зогсоосноор манай тамирчин дараагийн тойрогт үлдсэн юм. Б.Төгөлдөр
нөгөөдөр Таиландын 23 настай залуу Пийрапаттай
өрсөлдөнө.