Засгийн газрын хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-09-26 11:59:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 


Тус хуралдааны товд Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл, “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө” Засгийн газрын тогтоолын төсөл, Ерөнхий сайдын Төв, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажилласан дүн, улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга зам, ургац хураалтын явц зэрэг асуудал багтаж байна.


Нийт 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ