СЭЛЭНГЭ: Төмөр замын аюултай бүсээр нэвтрэх аюулгүй байдал бүрэн хангагдлаа

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-26 10:02:52

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Төмөр замын аюултай бүсээр нэвтрэх тээврийн хэрэгсэл, ард иргэдийн амь нас  аюулгүй байдал бүрэн хангагдлаа.

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р багийн нутаг дэвсгэрт орших төмөр замын 25-р км-ын 1-р зуутад байрлах гармын эрсдэлийг бууруулахын тулд нүхэн гарц байгууллаа.

 

Улаанбаатар Төмөр замын ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын хөрөнгө оруулалтаар дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

 

Энэхүү ижил бус түвшний огтлолцол бүхий хонгилон гарцыг УБТЗ-ын хамт олон барьж байгуулж байна.

 

Дээрх ажилд 10 машин техник, 120 гаруй төмөр замчид ажиллаж байгаа бөгөөд гарцыг ирэх сарын эхээр ашиглалтанд бүрэн оруулах юм байна.