СҮХБААТАР: Бичигт боомтын зорчигч тээврийн үйл ажиллагаа жигдэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-09-23 16:38:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны 6 дугаар сарын 28-наас эхэлсэн Бичигт боомтын зорчигч тээврийн үйл ажиллагаа жигдэрчээ. Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улиастай хот чиглэлд ажлын өдрүүдэд тогтмол зорчигч тээврийн автобус үйлчилж байна.

 

Тодруулбал, Даваа-баасан гарагт Монгол талаас 10.00, 14.00, Хятад талаас 06.00, 16.00 цагт автобус тогтмол явдаг бөгөөд өглөөний тээврийг БНХАУ, өдрийн тээврийг Монголын компани гүйцэтгэж байна. Үнийн хувьд тухайн чиглэлээс хамаарч том хүн 27500-80000, хүүхэд 12500-40000 төгрөгөөр зорчиж байна.

 

Холбоотой мэдээ