ХӨВСГӨЛ: Э.Ану-Үжин номын богцоор гэртээ ном авч 500 гаруй ном уншжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-09-22 15:10:47

Мөрөн /МОНЦАМЭ/. МУСГЗ Д.Сүрэнжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас өнөөдөр номын баярыг тэмдэглэж "Тэргүүний уншигч" хүүхдүүдэдээ тодрууллаа.


Энэ үеэр Титэм сургуулийн Дэлбээ бүлгийн сурагч Э.Ану-Үжин, Титэм сургуулийн 11-р ангийн сурагч Т.Мичидмаа, Эрдмийн далай сургуулийн 10-р ангийн сурагч Н.Ариунхишиг, Титэм сургуулийн 10-р ангийн сурагч Э.Бадамзул, Н.Долгорсүрэн нар "Тэргүүний уншигч"-аар шалгарлаа.



Э.Ану-Үжин 14 настай. Төрөхийн хүндрэлийн улмаас бусад хүүхдүүд шиг гүйж ярьж чадахгүй ч 4 наснаасаа эхлэн уншиж сурсан, номд маш их дуртай.



Нийтийн номын сангаас "Номын богц"-оор дуртай номоо захиалан уншдаг. Нийтдээ 500 гаруй ном уншсан амжилтаар "Тэргүүний уншигч" хүүхдээр шалгарсан юм.


Э.Ану-Үжин коронавируст халдварын үед онлайнаар бие даан англи хэлийг сурсан, үлгэрийн ном унших дуртай, дүү нарынхаа хичээлд тусалж үлгэр ярьж өгдөг байна.

Том болоод үсчин, гоо сайханч болно гэдгээ хэлж байлаа.

 

 

Холбоотой мэдээ