МСҮТ үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой тохионо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн МСҮТ үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой ирэх 10 дугаар сарын 07-нд тохионо.
Анх 30 жилийн тэртээ 3 багш нэг ангитай хичээллэж эхэлсэн дээрх сургууль эдүгээ 10 гаруй мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг, 490 гаруй сурагчидтай, томоохон сургууль болон өргөжжээ.
Түүхт ойгоо угтаж сургуулийнхаа гадаад, дотоод орчныг тохижуулж, анги танхимуудын таазыг шинэчилсэн бөгөөд 30 жилийн түүхийн цадигийг харуулсан ном бүтээхээр төлөвлөж байгаа талаараа тус сургуулийн захирал Х.Түмэннаст өгүүлэв.
Дашрамд дурдахад тус аймгийн МСҮТ нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээрх барилга, уул уурхай, хүнс, цахилгаан, сан техник зэрэг эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлээр орон нутагт мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг цор ганц сургууль аж.
Х.Эрдэнэбулган