СҮХБААТАР: Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг сувилагчаар бэлтгэж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбарын хүний
нөөцийг бэхжүүлэх,
ажилтан
албан
хаагчдын
мэдлэг,
мэргэжлийг дээшлүүлэх,
нийгмийн
баталгааг хангах зорилтын хүрээнд
орон нутгаасаа
сувилагч мэргэжилтнийг бэлтгэж эхэллээ.
Тодруулбал, сувилагч
мэргэжлээр суралцах эрүүл мэндийн байгууллагын 23 ажилтны сургалтын төлбөрийг орон нутаг хариуцан сургах юм. Улмаар
аймгийн удирдлагууд төрийн
болон
хувийн
хэвшлийн
эрүүл мэндийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж цаашид мэргэжлээ дээшлүүлэн
сурахын зэрэгцээ тогтвор суурьшилтай ажиллах
хүсэлтэй эмнэлгийн ажилчдад сувилагч мэргэжлээр суралцах батламжийг нь гардууллаа.
Энэхүү ажил нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн ИТХ-ын тогтоолоор батлагдсан “Хүний нөөцийн баталгаа хангах хөтөлбөр”-т тусгагдсан бөгөөд аймгийн ЗДТГ, мэргэжлийн байгууллагууд болон Энэрэл АУДС-тай байгуулсан хамтын ажиллагааны дагуу хэрэгжиж байна.