ХОВД: Цаг агаарын долоо хоногийн төлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймагт энэ
7 хоногт цаг агаар ямар
байх талаар урьдчилсан төлөв мэдээллийг танилцуулж байна.
9 дүгээр сарын 22-нд ихэнх нутгаар, 21, 24, 25-нд
зарим газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар цас орно.
Салхи энэ сарын 23, 24-нд ихэнх нутгаар баруун өмнөөс
секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Бусад хугацаанд салхи нийт
нутгаар секундэд 4-9 метр
байх төлөвтэй.
Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө -5-0 градус хүйтэн, өдөртөө +7+12 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө +1+6 градус,
өдөртөө +13+18 градус дулаан байна. Энэ
сарын 25-ны өдрөөс нийт нутгаар сэрүүснэ.
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг аж.
Дулааны улиралд агаарт
болон хөрсний гадарга дээр температур 0 градусаас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл"
гэнэ.
Хүн болон байшин
барилгад үзүүлэх салхины нөлөөллийн
хувьд: салхи секундэд 7-12 метр бол модны бүдүүн мөчир савлана, шинэ
орсон цас хийсэж эхэлнэ.
Салхины хурд секундэд
15-17 метрт мод ганхаж, мөчир хугарч эхэлнэ. Салхины эсрэг явахад хэцүү болно.
Байшин барилгын орчмоор салхи исгэрч эхэлнэ.
Салхины хурд секундэд
18-20 метрт мод савалж мөчир хугарна.
Салхины хурд секундэд
26-28 метрт барилга байгууламж гэмтэж эхэлнэ.
Салхины хурд секундэд
30-32 метрт маш их сүйтгэл учруулна. Мод
үндсээрээ ховхорно гэж
салбарын мэргэжилтнүүд тодорхойлдог байна.