Хятадын тамирчид Паралимпод тэргүүлэх нь тодорхой болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
adiyakhuu@montsame.mn
2016-09-18 14:13:51

РИО-ДЕ-ЖАНЕЙРО./TASS/. Хятад улсын шигшээ баг Рио-2016 Паралимпын тоглолтын 10 дахь өдрийн дараах байдлаар 105 алтан медаль авснаар албан ёсны бус багийн дүнгээр тэргүүн байр эзлэх нь нэгэнт тодорхой болжээ.

Тус улсын тамирчид нийтдээ 237 медаль буюу 105 алт, 81 мөнгө, 51 хүрэл медаль хүртээд байна. Ингэснээр тэд өмнөх Паралимпод үзүүлсэн дээд амжилтаа шинэчилж чадлаа. Тодруулбал, 2012 оны Лондонгийн Паралимпын тоглолтод Хятадын тамирчид 231 медаль /95-71-65/ хүртэж байв.

Багийн дүнгээр, хоёрдугаар байрт 64 алт, 39 мөнгө, 44 хүрэл, нийт 147 медаль хүртээд буй Их Британийн баг тамирчид орж байна. Гуравдугаарт нийт 117 медальтай /41-37-39/ Украин улсын баг, дөрөвдүгээрт 112 медаль /40-42-30/ хүртсэн АНУ-ын тамирчид, айргийн тавд 79 медаль /21-29-29/ хүртсэн Австралийн шигшээ баг тус тус бичигдэж байна.  

Дашрамд дурдахад, Паралимпын түүхэнд хамгийн олон алтан медаль хүртсэн баг бол АНУ-ын баг юм. Нью-Йорк болон Их Британийн Сток-Мандевиль хотуудад 1984 онд болсон Паралимпын тоглолтоос америкчууд 137 алтан медаль, нийтдээ 397 медаль /137-131-129/ хүртэж онцгой амжилт үзүүлж байлаа.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ