Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр маргааш бороотой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-09-13 16:03:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр маргааш өдөр бороо орно.


Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын ихэнх нутаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, иргэд, тариаланчид, хадланчдад анхаарууллаа.


2023 оны 9 дүгээр сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Энэ сарын 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд нутгийн хойд хагаст, 17-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 15-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3-8 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4+9 градус, өдөртөө +16+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9+14 градус, өдөртөө +20+25 градус, бусад нутгаар шөнөдөө -2+3 градус, өдөртөө +11+16 градус дулаан байна.

Холбоотой мэдээ