ХОВД: Энэ сарын 14-ний өдрөөс нийт нутгаар хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн цаг
агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд энэ сарын 14-нд уулархаг нутгаар, энэ сарын 15-нд
нутгийн хойд хэсгээр, энэ сарын 16-нд ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орно.
Мөн энэ сарын 13-нд салхи ихэнх нутгаар баруун өмнөөс
секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд салхи нийт нутгаар секундэд
4-9 метр байх төлөвтэй.
Энэ сарын 14-ний өдрөөс
нийт нутгаар хөрсөн дээр температур 0 градусаас доош орж цочир хүйтрэх тул
газар тариалан эрхлэгчид, иргэд хөдөлмөрчид болзошгүй эрсдэлээс урьдчилан
сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөлөө.