СЭЛЭНГЭ: Хүдэр сумын хушин ойн самрын нөөц дундаж үзүүлэлттэй байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-08-31 17:26:36

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт хуш модны самрын ургац, нөөц тогтоох, үрийн ургацын судалгаа хийж байна.

 

Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр суманд хуш модны самрын ургац, нөөц тогтоох, бусад шилмүүст төрлийн модны үрийн ургацын судалгааны ажил хийж байна.

 

Тодруулбал Хүдэр сумын Хэрц, Сонгинот зэрэг газруудын ойн санд хушны самрын нөөц тогтоох, хяналтын тооллогын ажлыг хийсэн бөгөөд тус сумын хушин ойн самрын нөөц дундаж үзүүлэлттэй гарчээ.

 

Мөн Хүдэр, Ерөө сумдын сибирь жодоо модны үрлэлт гурван балл буюу дундаж ургацтай байгаа аж.

 

Дээрх судалгааны ажлыг Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлагийн Ойн газраас аймгийн БОАЖГ-тай хамтран зохион байгуулж байна.