Франц улсын Хөдөлмөрийн хуулийг эсэргүүцсэн жагсагчдыг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /Sputnik/. Францад 170 мянга гаруй хүмүүс томоохон жагсаалуудад оролцжээ.
Парист болсон жагсаалын үеэр цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсний хариуд нь жагсагчид чулуу шидсэнээр үймээн дэгджээ.
Руан, Сент-Этье́н, Бельфор болон Гере хотуудад мөн жагсаал болсон гэж хэвлэлүүд мэдээлж байна. Франц даяар томоохон жагсаалууд болсоор байгаа бөгөөд Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн хувилбарыг олон түмэн маш таагүй хүлээж авснаар үе үе ажил хаялт зарлаж байгаа ажээ.
Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад ажлын цагийг уртасгах, ажлаас халагдсаны нөхөн төлбөрийг багасгах, эдийн засгийн үндэслэлээр ажилтныг ажлаас нь шууд халах зэрэг заалтууд нэмэгдсэн байна.
Эрчим хүчний салбар, нийтийн тээвэр болон Парисын өмнөд дүүрэгт орших тус улсын хамгийн том хүнсний бөөний худалдааны зах зэрэг газруудын үйл ажиллагаа зогсонги байдалд оржээ.
Х.Сарнай