АРХАНГАЙ: Хуш модны самрын ургац, нөөцийн судалгааны ажлыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-08-29 14:50:42

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын ажлын хэсэг, Ихтамир, Цэнхэр суман дахь сум дундын ойн ангийн инженер, сумдын байгаль хамгаалагчидтай хамтран Булган, Ихтамир сумдын нутагт тархан ургаж буй хуш модны самрын ургац, нөөцийн судалгааны ажлыг хийж байна.



Хуш модны самрын судалгааг "Монголын ой судлалын нийгэмлэг"-ийн боловсруулсан арга зүйн дагуу Булган сумын Баянбулаг багийн Гурвын давааны Дунд ам, Улаан хад, Ихтамир сумын Хан-Өндөр багийн Нуурын овон, Эрдэнэтолгой багийн Нарийн өлөнтийн эх зэрэг газруудад дөрвөн дээж талбай байгуулан холбогдох хэмжилт, тооллогын ажлыг гүйцэтгэжээ. Дүн хараахан гараагүй байна.


Өнөөдрийн байдлаар Сум дундын ойн ангиуд хариуцсан сумдынхаа хуш модны самрын ургац, нөөцийн судалгааны ажлыг үргэлжлүүлж байна.

Холбоотой мэдээ