ДУНДГОВЬ: Аймгийн багш нарын 75 дахь удаагийн бага хурал хуралдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-08-29 11:43:11
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн багш нарын 75 дахь удаагийн бага хурал “Бүрдийн уянга” хүүхдийн зусланд  өнөөдөр хуралдаж байна.


2023-2024 оны хичээлийн зорилго, зорилтоо тодорхойлж, ойлтголтоо нэгтгэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд тэдний оролцоо, манлайллыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой тус хуралд аймгийн 15 сумын 22 цэцэрлэг, 19 сургуулийн захирал, эрхлэгч, арга зүйч, багш нар болон аймгийн засаг дарга Ц.Мөнхбат, БШУГ-ын удирдлага, ажилтнууд оролцож байна.


Тус хурлаар сургалтын байгууллагын 2022-2023 оны хичээлийн жилийн зорилтын хэрэгжилт, үр дүн, ирэх хичээлийн жилийн зорилт, хамтын ажиллагаа, цэцэрлэг, сургуулийн менежмент, ЭЕШ, хүүхдийн хоол үйлдвэрлэл, "Сүү" хөтөлбөр, бага болон суурь боловсролын хамтын ажиллагаа, насан туршийн боловсролын бодлого, СӨБ-ын хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцэж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, амжилт, сургамжаа тодорхойлох ажээ. 

Холбоотой мэдээ