ТӨВ: Керамик урлагийн үзэсгэлэн Манзуширт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-08-26 22:03:12

Зуунмод /МОНЦАМЭ/. Манзушир дахь Байгалийн түүхийн музейн урд Керамик урлагийн “Олон улсын симпозиум” болж байна.


Энэхүү уулзалтын хүрээнд байгальд керамик урлагийн үзэсгэлэнг дэлгэсэн бөгөөд нийт 24 мэргэжлийн уран бүтээлч, 50 гаруй сонирхогч зураач нар 80 гаруй бүтээлээр оролцож байна.


Тус үзэсгэлэнгийн талаар Монголын урчуудын эвлэлийн Төв аймаг дахь салбарын Керамикийн уран бүтээлч Ц.Цэрэндоржоос тодруулбал, Энэхүү ажил нь хэд хэдэн онцлогтойгоор болж байна. Нэгдүгээрт, Төв аймаг керамик үйлдвэртэй байсан. Үүнийг үндэслэн аймагтаа энэхүү томоохон ажлыг санаачилж, хэрэгжүүлж байгаа юм. Хоёрдугаарт, Заал, арт студи, үзэсгэлэнгийн танхимд гаргалгүйгээр байгальд, тэр дундаа аялал жуулчлалын бүсийг сонгон гаргаж байгаа нь онцлог. Ингэснээр дотоодын болон гадаадын жуулчдад керамик урлагийг сурталчлан таниулах, хүүхэд залуучуудад туршиж үзэх боломж өгч байгаагаараа ач холбогдолтой. Гуравдугаарт, Ахмад үе, дунд үе, залуу үе оролцож байгаагаараа онцлог байна. Эндээс худалдан авалт хийх боломжтой гэв.


Энэхүү үзэсгэлэнг 8 дугаар сарын 25-ны 16 цагаас дэлгэж эхэлсэн бөгөөд ням гараг хүртэл үргэлжилнэ.

 








Холбоотой мэдээ