"Бараа солилцох" анхны өдөрлөг амжилттай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-15 15:05:48

Өмнөговь аймгийн Сэврэй сумын ЗДТГ-аас "Бараа солилцох" өдөрлөгийг сумандаа зохион байгуулжээ.

Иргэд өөрт байгаа илүүдэл бараа бүтээгдэхүүнээ боломжийн үнээр зарж борлуулах буюу бусдад байгаа бараа бүтээгдэхүүнээр тохиролцон солилцох нь бэлэн мөнгөний хомсдолтой байгаа энэ үед нүдээ олсон ажил байлаа гэж иргэд хэлж байна.

Энэхүү арга хэмжээг сар бүрийн хоёр дахь долоо хоногт зохион байгуулж байхаар болсон ажээ. Анх удаа зохион байгуулж байгаа учраас иргэд нэгнээсээ санаа зовох, авч ирсэн эд зүйлээ ил гаргаж тавихгүй байх зэрэг асуудал байсан хэдий ч дараа дараагийнхаас жигдрэх байх хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Бараа солилцох өдөрлөгөөр гэрийн тавилга, сүү цагаан идээ, хүнсний ногоо, авто машины сэлбэг, ном, бэлэн хувцас зэрэг бараа бүтээгдэхүүний худалдаа өрнөжээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ