ЭКОВАС: Нижерт Үндсэн хуулийн дэг журмыг сэргээн тогтооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-08-17 09:33:44

РАБАТ. /ТАSS/. Баруун Африкийн Эдийн засгийн хамтын нийгэмлэг (ECOWAS) Нижер улсад Үндсэн хуулийн дэг журмыг сэргээн тогтоохын тулд шуурхай арга хэмжээ авч эхэллээ. Энэ тухай телевизийн “Al Hadath суваг  лхагва гарагт  мэдээлэв.


Наймдугаар сарын 17-18-нд Гана улсын нийслэл Аккра хотноо "Нижерт шуурхай хариу ажиллагааны хүчнийг байрлуулах төлөвлөгөөг эцэслэн батлах" зорилгоор тус нийгэмлэгийн гишүүн орнуудын зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын зөвлөлийн ээлжит бус хурал болно.


“Наймдугаар сарын 10-нд Абужа хотноо Нижерийн улс төрийн байдлыг хэлэлцсэн ЭКОВАС-ын төр, засгийн тэргүүн нарын ээлжит бус дээд хэмжээний уулзалтын үеэр өгсөн зааварчилгааны дагуу гишүүн орнуудын зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нарын зөвлөл Нижерт Үндсэн хуулийн дэг журмыг сэргээн тогтоох зорилгоор шуурхай хариу ажиллагааны хүчнийг идэвхжүүлсэнийг"  Al Hadath телевиз онцлон тэмдэглэсэн байна.


Төрийн эргэлт хийсэн үймээн дэгдээгчид Нижерийн Үндсэн хуулийн дэг журмыг сэргээхээс татгалзах аваас цэргийн ажиллагаа явуулна гэж ЭКОВАС анхааруулсан билээ.



Холбоотой мэдээ