Монгол эмэгтэйчүүдийг онцолсон видео 700 гаруй мянган хүнд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-08-16 15:48:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголд зочлох жил”-ийн хүрээнд БОАЖЯ, Соёлын яам хамтран ”Nas summit-2023” үйл ажиллагааг наймдугаар сарын 19-эд зохион байгуулна.


Үүнд олон улсад олон сая дагагчтай контент бүтээгч Нусейр Ясин болон түүний “Nas Daily” багийнхан оролцохоор манай улсад ирээд байгаа билээ. 


Тус багийнхан Монгол орны тухай 6 сэдвээр контент гаргахаар ажиллаж байна. Эхнийх болох монгол эмэгтэйчүүдийг онцолсон видео олон нийтэд хүрч, одоогийн байдлаар нийт 703.000 хүн үзэж сонирхоод буйг БОАЖЯ-наас мэдээллээ. 

Холбоотой мэдээ