ӨНӨӨДӨР: Соён гэгээрүүлэгч В.Инжиннашийн 185 жилийн ойн хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:
09.30 цагт: МУИС-ийн I байранд: “Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал ба өнөө” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ. Энэ хүрээнд:
- Монголын их соён гэгээрүүлэгч В.Инжиннашийн 185 жилийн ойн хурал,
- Монгол-Японы уран зохиолын нийгэмлэгийн 2023 оны Улаанбаатарын хурал,
- “Монгол туургатны уран зохиолын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” форум тус тус болно.
12.00 цагт: БШУЯ-нд:
ЕБС-ийн 1
дүгээр ангийн сурагчдын болон цэцэрлэгийн
цахим бүртгэлийн талаар мэдээлэл
хийнэ.
Уран зургийн галерейд: "Дэлхийн гоо үзэсгэлэн, хил хязгаар товчлолууд” Монгол Улс-БНХАУ-ын соёлын солилцооны үзэсгэлэн” нээгдээд байна.
"Бүс ба зам" санаачилгын 10 жилийн ойг тохиолдуулан Хятадын Үйлчилгээний
худалдааны нийгэмлэгийн Олон улсын солилцооны ажлын хороо Монгол Улсаас БНХАУ-д
суугаа ЭСЯ-ны
дэмжлэгтэйгээр Хятадын 20 орчим уран бүтээлч Монгол улсад зочлон үзэсгэлэнгээ гаргаад байна.
-Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна.
Нэгдүгээр шатны бүртгэл энэ сарын 20-нд хаагдана. Бүртгэлийн мэдээллийг эцэг,
эхчүүдэд 8-р сарын 21-25-нд илгээнэ.
-“Улаанбаатар-2023” Зүүн
Азийн залуучуудын наадамд оролцох орнуудын тамирчин, дасгалжуулагч, Үндэсний
Олимпын хороодын төлөөлөгчдийг угтан авч байна.
-“Чингис
хаан”-ы
музейд: "Солонгос улсаас бүртгэгдсэн
Дэлхийн соёлын өв болох Пэгжээгийн түүхэн дурсгалт газар" гэрэл зургийн
үзэсгэлэн үргэлжилж байна.
Үзэсгэлэн 8-р сарын
31 хүртэл гарна.