“Хүмүүн бичиг” сонины уншигч-редакцийн уулзалтыг ирэх сарын эхээр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-15 12:27:52

Энэ оны аравдугаар сарын 5-6-нд “Хүмүүн бичиг”-сонины уншигч-редакцийн уулзалтыг, мөн сарын долоонд “Монгол бичиг соёлын нэгдсэн чуулган”, багш нарын баяр, “Дурсамж”-номын хурим, Архангай аймгийн СЗАК (БСГ) байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатган тэмдэглэхээр тогтлоо.

Мөн “Хүмүүн бичиг”-сонины 2016 оны IV улирлын захиалгын дүнг БСГ-т албан тоотоор ирүүлэхийг ЕБС-иудын захирал нарт үүрэг болголоо. Түүнчлэн монгол бичиг соёлоо дээдлэгч малчин, тариаланч, баялаг бүтээгчдийг чуулганд татан хамруулах арга хэмжээг авахаар төлөвлөж байна.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ