Цахилгаан тамхи нь тамхинаас гаргахад үр дүн сайтай байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНЛОНДОН. /BBC/. Их Британи дахь цахилгаан тамхи хэрэглэгчдийн тоо өссөн нь илүү олон хүнийг тамхинаас гарахад нөлөөлж байна гэж Их Британийн судлаачид мэдэгджээ.
Британийн Эрүүл мэндийн сэтгүүлийн ажилтнууд 2006 оноос 2015 он хүртэлх хугацаанд тамхинаас гарсан тус улсын иргэдэд гарсан өөрчлөлтийг ажигласан байна.
Цахилгаан тамхи нь тамхинаас гарахыг хичээж буй хүмүүст бараг нөлөөлдөггүй мэт санагддаг боловч үнэн хэрэгтээ олон хүнийг тамхиа шууд хаяхад нь ихээр нөлөөлжээ. Судлаачдын тооцоолсноор, цахилгаан тамхины ачаар 2015 онд Англид 18 мянга гаруй хүн тамхиа шууд хаясан байна.
Харин Их Британийн Хавдар судлалын төвийн багийнхны ярьснаар, цахилгаан тамхи шууд байдлаар хүмүүст нөлөөлж, тамхи хаях шалтгаан болсныг батлах боломжгүй ажээ.
Харин тамхиа хаях хамгийн үр дүнтэй арга бол зөвлөгөөний дагуу эм ууж, үнэ төлбөргүйгээр тамхинаас гаргах үйлчилгээнээс мэргэжлийн туслалцаа хүсэх явдал юм гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд үзэж байна.
Цахилгаан тамхи 2007 онд Их Британид худалдаанд анх гарч эхэлснээс хойш борлуулалт нь тогтвортой өссөөр байгаа аж. Одоогоор тус улсад 3 сая орчим хүн цахилгаан тамхийг хэрэглэж байна.
Х.Сарнай