“Рио-2016” Паралимпод Хятадын тамирчид тэргүүлсэн хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-09-15 11:04:26

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Хятад улсын шигшээ баг Рио-2016 Паралимпын 7 дахь өдөр 12 алтан медаль авснаар албан ёсны бус багийн дүнгээр тэргүүн байрыг хадгалсан хэвээр байна.

Тус улсын тамирчид нийтдээ 172 медаль буюу 75 алт, 58 мөнгө, 39 хүрэл медаль хүртээд байгаа бол Их Британийн баг 43 алт, 24 мөнгө, 28 хүрэл, нийт 95 медальтайгаар хоёрдугаар байрт бичигдэж байгаа юм. Гуравдугаар байрт нийт 81 медаль буюу 31-23-27 гэсэн үзүүлэлттэй Украины тамирчид, дөрөвдүгээрт АНУ-ын шигшээ баг /26-30-24/ жагссан бол айргийн тавд зохион байгуулагч орны тамирчид 48 медальтайгаар /10-24-14/ орж байна.

Х.Сарнай 

Холбоотой мэдээ