ӨНӨӨДӨР: Монголч эрдэмтний Их хурлын салбар хуралдаанууд болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 11-ний өдөр болох зарим үйл
явдлын тойм:
08.00-09.30 цагт:
Монголч эрдэмтний Их хурлын салбар хуралдаанууд “Чингис хаан”-ы музей болон МУИС-ийн I болон II
байруудад болж байна.
09.00 цагт: “Чингис хаан” олон
улсын нисэх буудалд: МИАТ компани "Боинг-787-9" төрлийн хөлгийг Монгол Улсад хүлээн
авах ёслолын ажиллагаа болно.
09.30 цагт: ШУА-д: “Тархи судлалын 7 хоног”-гийн хүрээнд олон улсын хурал болно.
11.00 цагт: 127-р сургуулийн урд Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 9944-1225.
11.40 цагт: Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн Сургалтын төвд (Төв аймгийн Алтанбулаг сумын төв): "Оюутан цэрэг-2023" сургалтын дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болно. Утас: 9912-1715, 8919-3344.
12.00-13.00 цагт: НҮБ-ын суурин төлөөлөгчийн байранд: “НҮБ-ын
Залуу төлөөлөгч-Байгаль орчны манлайлал хөтөлбөр”-ийн нээлт болно.
-“Шангри-Ла” зочид буудалд: “Хөрөнгөтөн” хөрөнгө оруулалтын хаалттай форум болно. Форумоор банк, санхүүгийн технологийн компаниуд үйл ажиллагаа, шинэ зах зээлийн төслөө танилцуулна.
-Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр дуусаж
байна. Утас: 7011-9498.
-Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийн хүсэлтийг хүлээн авах үйл ажиллагаа үргэлжилж байна.