ӨНӨӨДӨР: Монголч эрдэмтдийн Их хурлын зочид, төлөөлөгчдийг хүлээн авч эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 9-ний өдөр болох зарим үйл явдлын тойм:
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн
ивээл дор энэ сарын 10-13-нд болох Олон улсын Монголч
эрдэмтдийн их хурлын зочид,
төлөөлөгчдийг хүлээн авч бүртгэж эхэллээ.
09.00 цагт: Анагаах ухааны сургуулийн Монгол-Японы эмнэлэгт: Монгол Улс, БНСУ-ын эмч
нарын хамтарсан “Өвдөгний хиймэл үе суулгах роботок мэс засал-2023” үйл
ажиллагааны нээлт болно.
09.00 цагт: ОБЕГ-т: Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган” есдүгээр сард болохтой холбогдуулан “Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалт болно. Утас:8615-0069.
09.30
цагт: ШУА-д: Манай улсад зохион байгуулж буй “Тархи судлалын 7
хоног”-ийн хүрээнд олон улсын сургалт үргэлжилж байна.
11.40 цагт: “Чингис хаан”-музейд: Цэнд гүнгийн орчуулсан “Монголын нууц товчооны ил
түүх” номын нээлт болно.
-Үерийн улмаас хохирч
орон гэргүй болсон иргэдэд гэр олгоно.
-Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл явагдаж
байна. Бүртгэл 8 дугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ. Утас: 7011-9498.
-Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн бүртгэл үргэлжилж байна. Бүртгэл е-mongolia.mn болон Боловсролын салбарын мэдээллийн систем (esis.edu.mn)-д цахимаар явагдаж байна.
-АТҮТ ТӨҮГ
нь нийгмийн хариуцлагын хүрээнд Баянзүрх дүүргийн 21-р хороо Дарь-Эх орчимд үерт автсан тээврийн
хэрэгслийн төмөр дугаар болон гэрчилгээг үнэ төлбөргүй олгох болсон талаар мэдээлнэ.
Утас: 7007-0021.