ДОРНОД: Газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-08-08 12:20:23

Чойбалсан /МОНЦАМЭ/. Энэ сарын сүүлчээр газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт эрт ажиглагдаж, хүйтэн бороо орох магадлал өндөр байна. Тиймээс төмс, хүнсний ногоогоо хамгаалах бэлтгэлтэй байхыг анхааруулав.


Наймдугаар сард нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орно. Бусад нутгаар дунджийн орчим, бороо хур ихтэй, сэрүүвтэр байна гэж УЦУОШТ-өөс мэдээллээ.


Энэ долоо хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.  Борооны өмнө салхины хүч түр зуур ширүүсэж, агаарын температур шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус байх аж. Харин маргааш 23-28 градус болж бага зэрэг дулаарна. 

Холбоотой мэдээ