ӨНӨӨДӨР: Монголч эрдэмтдийн Их хурал болох талаар мэдээлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 8-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:
08.00
цагт: ХСҮТ-ийн элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг
байгуулагдсаны 15 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Элэгний хавдрын мэс
заслын 7 хоног" үйл ажиллагаа эхэлнэ.
09.30
цагт: ШУА-д: Манай улсад зохион байгуулж буй “Тархи судлалын 7
хоног”-гийн хүрээнд олон улсын сургалт эхэлж байна. Үндсэн “Салбар
дундын тархи судлал-2023” олон улсын хурал энэ сарын 11-12-нд болно.
11.00 цагт: БШУЯ-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 10-13-нд болох Монголч эрдэмтдийн их хурлын талаар мэдээлнэ. Энэ удаагийн эрдэмтдийн их хурлыг "МОНГОЛЫН ЭНХ ТАЙВАН БА ТҮҮХЭН ТУРШЛАГА" сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.
-Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл явагдаж байна.
Бүртгэл 8 дугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ. Утас: 7011-9498.