“Гутал” ХК нэгж хувьцаанд 952.36 төгрөгтэй тэнцэх ногдол ашиг хуваарилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржээс мэдээлснээр “Гутал” ХК нэгж хувьцаанд 952.36 төгрөгтэй тэнцэх ногдол ашиг хуваарилахаар боллоо.
Тус компанийн ТУЗ энэ оны 8 дугаар сарын 2-ны өдрийн тогтоолоор компанийн 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашиг, мөн үеийн санхүүгийн нөхцөл байдал, эрсдэлийн зохистой харьцаа зэргийг үндэслэн ийнхүү ногдол ашиг хуваарилахаар болжээ. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах өдрийг энэ оны 8 дугаар сарын 16-ны өдрөөр тогтоож, оны эхний хагас жилийн ногдол ашгийг 8 дугаар сарын 21-нээс эхлэн холбогдох хууль, журмын дагуу олгох юм.