Аюулд өртөгсөд өвлийн сууцтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-09-15 02:56:02

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд долоон сарын 10-ны байгалийн гамшигт нэрвэгдэгсдийг хүсэлтийнх нь дагуу аймгийн дарга нар хүлээн авч уулзлаа.

Тэдний зарим хэсэг нь хохирогсдод гаднаас ирсэн хандив тусламжийг шударгаар хуваарилаагүй мэтээр гомдол гаргасан байна. Харин зарим хүмүүст энэ далимыг ашиглан их хэмжээний ашиг завшаан олох гэсэн хандлага ч байдаг юм байна. Төр засаг болон бусад хандивлагчдаас ирсэн тусламжийг комисс, хяналт тавих хөндлөнгийн хэсэг, гамшигт өртөгдөгсдийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр тэдгээр иргэн бүрийн хохирлынх нь хэмжээгээр тусламж бүхнийг тарааснаа аймгийн засаг дарга, хурлын дарга нар тайлбарласныхаа эцэст аймгийн нийт хүн амын хоёрхон хувийг эзлэдэг эдгээр хүмүүстэй зургаа дахин уулзаж, ахуй байдалтай нь танилцаад хоол хүнсээс нь эхлээд ундны ус, гэрэл цахилгаан, орон байртай болгох олон төрлийн арга хэмжээ авсаныгаа мартахгүй байхыг сануулаад, одоо өвлийн сууцгүй байгаа 40 орчим өрхийг сууцтай болгох гэж байгаагаа мэдэгдлээ.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ