ШХА-ийн гэрэл зургийн үзэсгэлэнд төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг тусгажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Швейцарын Холбооны Улсын үндэсний баярын өдрийн нээлттэй өдөрлөг 8 дугаар сарын 1-нд “Чингис хаан”-ы музейд боллоо.
Энэ үеэр “Швейцарын
хөгжлийн агентлаг Монголд: Өнгөрсөн-одоо ирээдүй” гэрэл зургийн уралдааны дүнг
танилцуулсан юм.
Байгаль орчин, хөдөө аж
ахуйн байдлыг харуулсан уг уралдаанд 60 гаруй залуу уран бүтээлч оролцсоноос тэргүүн байрыг гэрэл зурагчин Э.Тайшир, хоёрдугаар байрыг Б.Бямба, гуравдугаар байрт Х.Үнэнбаяр нар шалгарлаа.
“Швейцарын хөгжлийн агентлаг Монголд: Өнгөрсөн-одоо ирээдүй” гэрэл зургийн уралдаан нь нөгөө талаар Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хэрэгжүүлж ирсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг тусгажээ. Уралдааныг Монгол Улсын Соёлын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, гэрэл зургийн “Гамма” агентлаг хамтран зохион байгуулсан юм.