ӨНӨӨДӨР: Монгол-Солонгосын бизнес уулзалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-08-03 07:25:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 3-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:

11.00 цагт: ХӨСҮТ-д: Японы Жайка байгууллагын хэрэгжүүлсэн “Ковид-19 цар тахлын хямралыг арилгахад яаралтай үзүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөр” төслийн хаалтын ажиллагаа болно. Утас: 9612-1060, 8911-9482.

11.00 цагт: АН 4/11 мэдээллийн цагаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулагдсан Хангайн бүсийн "Эдийн засгийн форум"-ын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 9922-1368, 9100-0017.

14.00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд “Үндэсний бичиг үсгийн баяр-2023”  

арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй Р.Отгонбаатарын цуглуулгын “Бичиг ном түүний эд өлөг”  үзэсгэлэнгийн нээлт болно.

-МҮХАҮТ-д: БНСУ-ын Жэжү хотын Худалдаа аж үйлдвэрийн Танхимын хамтарсан Монгол-Солонгосын бизнес уулзалт болно. Утас: 9411-0375.

-Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийн хүсэлтийг хүлээн авах үйл ажиллагаа 3 дахь өдрөө үргэлжилж байна. Хүсэлтийг е-mongolia.mn болон Боловсролын салбарын мэдээллийн систем (esis.edu.mn)-д цахимаар болон гэрийн ойролцоох төрийн өмчийн цэцэрлэгт хүлээн авч байна. 

-“Монгол Арт” галерейд: БНСУ-ын Урлагийн музейн “Нугад цэцэглэж буй-ардын уран зураг” үзэсгэлэн үргэлжлэн гарч байна. Өмнөд Солонгосын үндэсний хэв шинжийг шингээсэн 40 гаруй уран зургийг дэлгэсэн уг үзэсгэлэн наймдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ. 


Холбоотой мэдээ