ХОВД: Шинэ ургацын ногоо худалдаанд гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-21 12:49:52

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховдын ногоочид ургацын дээж болох шинэ ногоон иштэй сонгино, төмс, лууван, манжинг худалдаанд гаргаж эхэллээ.

Шинэ ургацын төмс анх кг тутамд 4000 төгрөгөөр борлуулж байсан бол өнөөдөр 3500 болж, үнэ тодорхой хувиар буурах хандлагатай байна.


Харин байцаа, манжин кг тутамд 5000, лууван 4000, сонгино (нэг боодол) 2500 төгрөгийн үнэтэй байна.  


Дээрх хүнсний бүтээгдэхүүн химийн бордоо бага, эко гэдгээрээ онцлогтой тул орон нутгийн иргэд өргөнөөр үйлчлүүлж байгаа юм.  


 

Холбоотой мэдээ