ХЭНТИЙ: Монгол гэрт хагалгаа хийж, эхийн амийг аварчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-07-20 13:47:00

    Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд монгол гэрт хагалгаа хийж, 38 настай эхийн амийг аварчээ.


    Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эмч, сувилагчид энэ сарын 18-ны өдөр "Умайн гадуурх жирэмслэлт, цус алдалтын дайрлагатай эмэгтэйн биеийн байдал хүнд" гэх алсын дуудлагаар Цэнхэрмандал суманд очжээ.


    Дуудлагаар очиход 38 настай эмэгтэйн биеийн байдал маш хүнд, цус алдалтын дайрлагын хүнд зэрэгтэй, хэвлийд их хэмжээний цус алдалттай, тээвэрлэх боломжгүй нөхцөлтэй байжээ. Иймд яаралтай журмаар гэрт нь мэс засал хийж эхийн амь насыг аварчээ.


    Алсын дуудлагын багт Эх барих эмэгтэйчүүдийн эмч Б.Уранчимэг, Мэдээгүйжүүлгийн эрчимт эмчилгээний эмч Г.Алтансувд, Хагалгааны сувилагч Б.Мөнгөннавч, Мэдээгүйжүүлгийн эрчимт эмчилгээний сувилагч Т.Жавхлантбаяр, Жолооч Л.Ууганбаяр, Цэнхэрмандал сумын эрүүл мэндийн төвийнхөн хамтран ажиллажээ.

    Холбоотой мэдээ