Дөлгөөн нуурын уулзварыг түр хаагаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-07-20 11:58:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Дөлгөөн нуур”-ын зүүн талын авто замыг долоодугаар сарын 19-ний 23.00 цагаас 21-ний 06.00 цаг хүртэл хааж зам засварын ажил гүйцэтгэж байна.


Тодруулбал, Алтайн гудамж буюу Дөлгөөн нуурын зүүн урд уулзвараас Ногоон нуурын гудамж хүртэлх авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүсжээ. Иймд жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. 


Холбоотой мэдээ